“Изинис компанийн онгоцон дахь ачааг шалгах ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Изинис компанийн онгоцон дахь ачааг шалгах ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна“

/2022.12.15/ Манай улсад газардсан БНХАУ-аас ОХУ-руу явах транзит ачаанаас галт зэвсэг илэрсэн талаар мэдээлэл хийж байна.

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт:

-Өнгөрсөн сард “Изинис Эйрвэйз” агаарын тээврийн компани ачаа тээврийн зориулалттай Airbus A330-200 том онгоц оруулж ирсэн. Үүгээр Монгол Улс дотор болон олон улс хооронд транзит болон бусад ачаа тээвэрлэхээр зөвшөөрөл авсан байдаг. Үүн дотор ОХУ ч мөн багтсан байгаа.

Гэхдээ ОХУ-руу ачаа бараа тээвэрлэхээр болбол тодорхой олон улсын байгууллагуудын зөвшөөрлийг авах ёстой байдаг. Гэрээний дагуу Хятад Улсаас ирсэн ачааг Монголд буулгадаг. Ирсэн ачааны жагсаалтыг Лондон руу явуулж хянуулах ёстой байдаг. Өнгөрсөн сард ирсэн ачааны жагсаалтыг Лондон руу илгээхэд танай тээвэрлэх гэж буй ачаанд хоёрдмол шинж чанартай ачаа байж болзошгүй байна. Тиймээс нисэх зөвшөөрөл өгөхгүй гэсэн.

Хоёрдмол шинж чанартай гэдэг нь иргэний болон цэргийн зориулалтаар аль алинаар нь ашиглаж болох ачаа гэсэн үг юм. Тиймээс зөвшөөрөл өгөөгүй байгаа юм байна лээ. Үүнтэй холбоотойгоор ЗТХЯ болон бусад байгууллагууд хамтран “Изинис Эйрвэйз” компанийн онгоцонд ачсан байгаа ачааг шалгах ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Ажлын хэсэгт Тагнуул, ГЕГ, ИНЕГ-ын албан тушаалтнууд багтсан байгаа.

Хэрэв ачаа ОХУ-руу зөвшөөрөлгүй ниссэн бол нэлээд томоохон эрсдэл үүсэх байлаа. Одоогоор нисээгүй байгаа учраас ямар нэг эрсдэл бий болоогүй гэдгийг та бүхэнд хэлье гэлээ.

Х.Нямбаатар: Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой ял завшсан нэг ч хүн байхгүй
Х.Нямбаатар: Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой ял завшсан нэг ч хүн байхгүй
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.