Х.Нямбаатар: Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой ял завшсан нэг ч хүн байхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой ял завшсан нэг ч хүн байхгүй

/2022.12.15/: УИХ-ын ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар УИХ-ын чуулганд хэлсэн үгийг хүргэж байна.

Хөөн хэлэлцэх хугацаа гэдэг зүйлийг их ярьж байна. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой ял завшсан нэг ч хүн байхгүй. 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, хөөн хэлэлцэх хугацааг тоолох аргачлалыг өөрчилж, яллагдагчаар татсан өдрөөс нь эхэлж, хөөн хэлэлцэх хугацаа зогсох зохицуулалттай болгосон.

Тэгэхээр 2017-2020 оны хоорондох заагт ял завшчих вий гэдэг үүднээс Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын хуулийг санаачилж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хэрэг нь хэрэгсэхгүй болсон хүмүүст нэхэж ял шийтгэл оногдуулах ёстой гэдэг хууль санаачилсан. Үүний дагуу олон албан тушаалтнуудыг ялласан.

Гэтэл ҮХЦ-д хүмүүс дагаж мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болгоё гэдэг мэдээлэл гаргаж, ҮХЦ хуралдаж, тус хуулийг хүчингүй болгосон. Гэхдээ дагаж мөрдөх журмын тухай хууль тухайн хугацаандаа үүргээ хангалттай биелүүлсэн.

Дэлхийн банктай хамтран логистикийн төв, хуурай боомт байгуулна
Дэлхийн банктай хамтран логистикийн төв, хуурай боомт байгуулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.