Т.Доржханд: Чуулган өмнө байгаагүйгээрээ тод, чанга дуугараад эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: Чуулган өмнө байгаагүйгээрээ тод, чанга дуугараад эхэллээ

/2022.12.15/ УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийж байна.

Тэрээр:

-УИХ-ын чуулган өмнө байгаагүйгээрээ тод, чанга дуугараад эхэллээ. Чимээгүй байдаг гишүүд маань чимээ ороод эхэллээ. Одоо шударга үнэний туйл, тэмцэгчид болоод явах юм байна гэж харагдаад байх шиг байна. Гэхдээ энэ бол зөв. Парламент ийм байх ёстой.

Хоёрдугаарт нэг зүйлийг тодорхой хэлье. Гадаа 10 хоног жагсаж байгаа иргэд, залуучуудын жагсаалын үр дүнд парламент амь орчихлоо. Нөгөө шийдэгддэггүй асуудлууд чинь шийдэгдээд эхэлж байна. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нөхдөд маш өгөөмөр байдлаар ханддаг байсан. Гэхдээ энэ гинжин урвал өнөөдөр зогсож байна.

ХҮН намын хувьд үүнийг маш их дэмжиж байгаа. Иргэд гудамжинд гарч, жагсаал хийгээгүй байсан бол ийм зүйл болохгүй байх байсан. Маш том хулгайнууд ил болж байна. Улсын нууцад оруулсан хулгайнууд ил болж байна гэлээ.

Л.Оюун-Эрдэнэ: Жагсаж тэмцсэн иргэд маань байгаагүй бол би ордонд хүчин мөхөстөх байснаа НУУХГҮЙ ээ
Л.Оюун-Эрдэнэ: Жагсаж тэмцсэн иргэд маань байгаагүй бол би ордонд хүчин мөхөстөх байснаа НУУХГҮЙ ээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.