Хүүхэд хамгааллын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлсэн сургуулиудыг шагнажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхэд хамгааллын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлсэн сургуулиудыг шагнажээ

May be an image of 7 people and people standing

/2022.12.14/: Нийслэлийн Боловсролын газраас НЗДТГ, НИТХ, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран хүүхдийг гэмт хэрэг зөрчил, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ерөнхий боловсролын сургуулиудын хүүхэд хамгааллын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор “Хүүхдийн эрх хөгжил хамгааллын аян”-ыг жил бүр зохион байгуулж байна.

Энэ хүрээнд хүүхдийн хөгжлийн хэрэгцээнд нийцсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийн эрх, хамгааллын тогтолцоог бэхжүүлж, хууль эрх зүй, бодлогын хэрэгжилтийг ханган хүүхдэд ээлтэй орчин нөхцөлийг бүрдүүлэн, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлж ажиллаж буй нийслэлийн ерөнхий боловсролын 7 сургуулийг шалгаруулж, шагнаж урамшууллаа.

May be an image of 7 people and people standing

“Хүүхдийн эрх хөгжил хамгааллын аян”-ы шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, нийслэлийн Боловсролын газрын Хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар гардуулан өглөө.

“Хүүхдийн эрх хөгжил хамгааллын аян”-ы шилдгээр:

  • Тэргүүн байр: Б.Эрдэнэчимэг захиралтай нийслэлийн ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн хамт олон
  • Дэд байр: Б.Амгалан захиралтай нийслэлийн ерөнхий боловсролын Оюуны Эрин цогцолбор сургуулийн хамт олон
  • Дэд байр: Ю.Базарханд захиралтай нийслэлийн ерөнхий боловсролын 120 дугаар сургуулийн хамт олон
  • Гуравдугаар байр: Б.Буянхишиг захиралтай нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори Боловсрол цогцолбор сургуулийн хамт олон
  • Гуравдугаар байр: Ө.Шүрэнцэцэг захиралтай нийслэлийн ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн хамт олон
  • Тусгай байр: Б.Өнөржаргал захиралтай нийслэлийн ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн хамт олон
  • Тусгай байр: Г.Цагаанцоож захиралтай нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори Ирээдүй цогцолбор сургуулийн хамт олон тус тус шалгарлаа.

May be an image of 8 people and people standing

Эх сурвалж: НБГ

Улаанбаатар хотод “Ногоон хот“ хөтөлбөрийн хүрээнд төсөл хэрэгжүүлнэ
Улаанбаатар хотод “Ногоон хот“ хөтөлбөрийн хүрээнд төсөл хэрэгжүүлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.