Ч.Маралмаагийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Маралмаагийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ

/2022.12.13/ Өнгөрсөн аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны хойд замд “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийн жолооч 7 автомашин мөргөж, 12 настай С, Э нарыг дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулсан ноцтой хэрэг гарсан билээ.

Тэгвэл иргэн Ч.Маралмаагийн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Энэ талаар Тээврийн прокурорын газраас тодруулахад, "Иргэн М-д холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

М нь “Олимп” хотхоны хойд замд “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.3, 11.5-т заасан заалтуудыг тус тус зөрчсөн. Үүний улмаас эсрэг урсгал сөрөн 7 автомашин мөргөж, явган хүний замаар явж байсан 12 настай С, Э нарыг дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ" гэв.

“Авлигад өртөж болзошгүй ажлын байрны судалгаа”-г хийж байна
“Авлигад өртөж болзошгүй ажлын байрны судалгаа”-г хийж байна
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.