Д.Амарбаясгалан: 40 их наяд гэдэг нь бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй тооцоолол
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: 40 их наяд гэдэг нь бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй тооцоолол

/2022.12.13/ “Нүүрсний хулгайн” хэргийн шалгалтын явцын талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан:

-Монгол Улсад нүүрсний аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 45.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон байна.

Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд 40 их наяд төгрөгийн нүүрсний хулгай хийгдсэн гэж УИХ-ын гишүүн Т.Доржханд тэргүүтэй хүмүүс мэдээлсэн нь бодит байдалд нийцэхгүй. Нэг ёсондоо өдөр тутамд гарч байгаа нүүрсний экспортын хоёр машин тутмын нэг нь хулгайд алдагдсан мэтээр олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл цацсан. Энэ бол огт үндэслэлгүй тооцоолол гэлээ.

Ташрамд дурдахад, өнөөдөр 15:00 цагт Төрийн ордны Их танхимд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн аж ахуйн нэгжүүдтэй хийсэн борлуулалтын гэрээг сэтгүүлчдэд дэлгэрэнгүй танилцуулах юм.

Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэгч сургагч багш нарыг бэлтгэж байна
Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэгч сургагч багш нарыг бэлтгэж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.