Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэгч сургагч багш нарыг бэлтгэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэгч сургагч багш нарыг бэлтгэж байна

May be an image of 11 people and people standing

/2022.12.13/: Хүүхдийн эрх, хамгааллын талаарх хууль, дүрэм, журмын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилготой “Хүүхдэд ээлтэй Монгол” үндэсний чуулганыг 2022 оны тавдугаар сард зохион байгуулж, тус чуулганаас салбар бүр хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлогоо батлан хэрэгжүүлэх замаар хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах уриалга гарсан.

Дээрх бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийн хүрээнд ХНХЯ, МҮХАҮТ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮЭХ хамтран НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын арга зүйн болон техникийн дэмжлэгтэйгээр “ХҮҮХДИЙН ЭРХ БА БИЗНЕСИЙН ЗАРЧМУУД” хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх сургагч багшийн үндэсний сургалтыг анх удаагаа 2022 оны 12 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

May be an image of 4 people, people standing and text that says 'CHILD'

Уг сургалтаар хот, хөдөөгөөс ирсэн 120 гаруй ажилтан, албан хаагчийг сургагч багшаар бэлтгэж байна.

Сургагч багш нарт хүүхдийн эрх ба бизнесийн зарчимд суурилсан хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх арга зүйгээр хангаж, хүүхдэд ээлтэй бодлого, үйл ажиллагаа нь хүүхдийн дээд эрх ашгийг хангахад шууд болон шууд бусаар хэрхэн нөлөөлж байгааг харуулсан олон улсын болон дотоодын сайн туршлагуудыг танилцуулж байгаа аж.

2023 онд сургагч багш нар аймаг, орон нутагтаа төр, хувийн хэвшлийн байгууллагуудад хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлж, түгээн дэлгэрүүлж ажиллах бөгөөд ХНХЯ, МҮХАҮТ, МАОЭНХ, МҮЭХ, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн зөн Монгол ОУБ хамтран мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэхээс гадна хяналт тавьж ажиллана.

Тус сургалт үйл ажиллагааг АНУ болон Монгол Улсын хооронд байгуулсан Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээний хүрээнд АНУ-ын Төрийн Департаментын буцалтгүй тусламжаар Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага, Азийн сангийн хамтран хэрэгжүүлж буй төслөөс санхүүжүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: ХНХЯ

ХЭҮК: Жагсагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахаар зөвлөмж хүргүүллээ
ХЭҮК: Жагсагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахаар зөвлөмж хүргүүллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.