“Нүүрсний хэрэгт хамгийн түрүүнд шалгагдах ёстой хүн бол Х.Баттулга“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Нүүрсний хэрэгт хамгийн түрүүнд шалгагдах ёстой хүн бол Х.Баттулга“

/2022.12.12/ Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар гаргасан шийдвэрийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.

Энэ үеэрээ тэрээр:

-Цаашид ҮАБЗ-ийн зөвлөмжөөр аж ахуйн шинжтэй гэрээ хэлэлцээр байгуулах, төрийн худалдан авалтын шууд гэрээ байгуулж нууцлах асуудлыг хуулиар хязгаарлаж, хориглох саналыг оруулж байгаа. Дийлэнх зөвлөмжүүд манай экс Ерөнхийлөгч Х.Баттулгын үед ҮАБЗ-ийг тэргүүлж байх үед гаргасан байдаг.

Маш сонирхолтой баримтууд байдаг юм билээ. Тухайлбал, 2008 онд хувийн сектор Гашуунсухайтын төмөр замыг яг барих гэж байхад нь зогсоосон хүн нь нөхөр Х.Баттулга. Дараа нь бондын 280 сая доллараар төмөр зам барих ажлыг гардан зохион байгуулсан хүн нь мөн нөхөр Х.Баттулга. Тэр мөнгөөрөө төмөр замын ажлыг дуусгаагүй. Харин далангийн ажил хийгдээд зогссон. Дараа нь энэ зам дээр дахиж "Бодь интернэшнл"-ийг оруулж, төмөр замын ажлыг явуулах зөвлөмжийг гаргаж, ажлыг гүйцэтгүүлсэн хүн нь мөн Х.Баттулга.

Тэгэхээр энэ хүн хамгийн түрүүнд шалгагдах ёстой гэж хувь хүнийхээ хувьд бодож байна. Би шалгаж мөрддөг хүн биш. Гэхдээ нүүрсний хулгайн хэрэгт хамгийн түрүүнд шалгагдах ёстой хүн бол хуучин Ерөнхийлөгч, ҮАБЗ-үүдийг гаргасан хүн гэдгийг хэлмээр байна гэлээ.

Х.Нямбаатар: Сая орчим тонн нүүрс бүртгэлгүй гарсан байж болзошгүй байна
Х.Нямбаатар: Сая орчим тонн нүүрс бүртгэлгүй гарсан байж болзошгүй байна
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.