Боомтын сайдын үүрэгт ажлыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хавсарч хийнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Боомтын сайдын үүрэгт ажлыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хавсарч хийнэ

/2022.12.09/ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын ахалсан "Нүүрсний хулгай"-г шалгах штабаас мэдээлэл өглөө. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг Боомтын сайдаар хавсран ажиллахаар болсон гэдгийг мэдээллээ.

Тэрээр:

-Энэ долоо хоногт хуралдсан засгийн газрын хуралдаанаар Боомтын асуудал эрхэлсэн сайдын үүрэгт ажлыг намайг хавсран гүйцэтгүүлэх шийдвэр гарсан. Маргааш боомтын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний хувиар боомтын үндэсний зөвлөл болон бусад албан тушаалтнуудыг хуралдуулж, нөхцөл байдлыг сайжруулах, хариуцлагажуулах, нүүрсний болон бусад ашигт малтмалуудын экспортын биет хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр хуралдах болсон гэлээ.

Рэппер GEE: Жагсаалыг эхний өдрөөс уриалж байгаа хүмүүст эргэлзэж байна
Рэппер GEE: Жагсаалыг эхний өдрөөс уриалж байгаа хүмүүст эргэлзэж байна
 
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.