ГЕГ-ын даргаар Р.Отгонжаргалыг томилжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГЕГ-ын даргаар Р.Отгонжаргалыг томилжээ

/2022.12.09/ Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдсан билээ.

Хуралдаанаар Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Тэгвэл түүний оронд ГЕГ-ын даргаар Цагдаагийн Ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригдын генерал Р.Отгонжаргалыг томилжээ.

Р.Отгонжаргалын ТОВЧ НАМТАР:
Төрсөн газар, он: Говь-Алтай аймаг, 1975 он.
Яс үндэс: Халх.
Үндсэн захиргаа: Улаанбаатар хот.
Нийгмийн гарал: Албан хаагч.
Боловсрол: Дээд,
Мэргэжил: Хуульч, эрх зүйч.
Цол, зэрэг: Бригадын генерал, Хууль зүйн ухааны магистр.

Төгссөн сургууль, дамжаа:
1997 онд Цагдаагийн дээд сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр,
2006 онд Цагдаагийн академийг Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй төгссөн.

Гавъяа шагнал:
“Цагдаагийн гавъяа” тэмдэг, “Цагдаагийн алдар” хүндэт тэмдэг, “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, “Цэргийн хүндэт медаль”, “Цэргийн гавъяаны одон”, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”.

Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:
1993-1997 онд Цагдаагийн дээд сургуульд сонсогч;
1997-1998 онд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч;
1998-2002 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн үасгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст эдийн засгийн төлөөлөгч;
2002 онд Эрүүгийн цагдаагийн газрын 3 дугаар хэлтэст ахлах төлөөлөгч;
2002-2009 онд Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч;
2009-2012 онд Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст чиглэлийн ахлах мөрдөн байцаагч;
2012-2014 онд Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн дарга;
2014-2015 онд Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын дарга;
2015-2016 онд Техникийн газрын дарга;
2016-2017 онд Тусгай газрын дарга;
2017-2020 онд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга;
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар томилогдсон.

ГЕГ-ын дарга Б.Асралт өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгджээ
ГЕГ-ын дарга Б.Асралт өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгджээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 14 мега төслөө бүтэн хөдөлгөж чадвал нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларт хүрэх бодит боломж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 14 мега төслөө бүтэн хөдөлгөж чадвал нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларт хүрэх бодит боломж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.