АНХААР: Баянхошуу орчмын агаарын бохирдол МАШ ИХ байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНХААР: Баянхошуу орчмын агаарын бохирдол МАШ ИХ байна

/2022.12.09/: Сүүлийн өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол мэдэгдэхүйц нэмэгдэж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргадаг Agaar.mn сайт дахь мэдээлэлд яг одоогийн байдлаар Баянхошуу орчмын агаар Маш их бохирдолтой буюу агаарын чанарын индекс 500 зааж байна.

Гэхдээ өнгөрсөн 24 цагийн хугацаанд Баянхошуу орчмын агаар дахь РМ2.5 тоосонцрын хэмжээ хамгийн ихдээ 630-ийг зааж маш их бохирдолтой байжээ.

No description available.

Хэдийгээр сайжруулсан шахмал түлшээр галлаж байгаа ч гадаа салхигүй байгаа нь ийнхүү агаарын бохирдол ихсэж байгаагийн бас нэг шалтгаан болж байна.

Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулдаг түүхий нүүрсээр галладаг уурын зуухнууд болон автомашины яндангаас ялгарч буй утаа ч агаарыг ихээр бохирдуулж байна.

Агаарын бохирдол өндөр байршилд байгаа иргэд дараах зөвлөмжийг дагах шаардлагатай.

Зөвлөгөө:

Хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүх.

Эх сурвалж: Agaar.mn

ИРГЭН: 15 жил нийгмийн даатгал төлсөн ч цалингаас цалингийн хооронд АРГАА БАРЖ БАЙНА
ИРГЭН: 15 жил нийгмийн даатгал төлсөн ч цалингаас цалингийн хооронд АРГАА БАРЖ БАЙНА
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.