Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

/2022.12.09/: Засгийн газрын хуралдаан долоо хоног бүрийн лхагва гарагт хуралддаг боловч болж байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор өнөөдөр ээлжит бусаар хуралдаж байна.

Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газраас мэдээлдэг боловч энэ удаад тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Нүүрсний хулгайтай тэмцэх ажлын хэсэг байгуулагдсаныхаа дараа анхны хуралдаанаа хийж өчигдөр Эрдэнэс Тавантолгой компанийн удирдах албан тушаалыг хашиж байсан нэр бүхий найман хүнийг баривчилж гэрт нь нэгжлэг хийсэн бөгөөд Өмнөговь аймаг руу ЦЕГ, ГЕГ, ХХЕГ, АТГ, ТЕГ-ын хамтарсан багийг илгээгээд байгаа юм.

Энэхүү ээлжит бус хуралдаанаар нүүрсний хулгайд холбогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцох, сэлгэн томилох, чөлөөлөх тухай хэлэлцэж байх өндөр магадлалтай байна.

Нүүрсний хулгайчдын нэрсийг зарлаж, хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардсан иргэдийн жагсаал өнөөдөр 6 дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр үүлэрхэг, 16-18 хэмийн хүйтэн байна
Өнөөдөр үүлэрхэг, 16-18 хэмийн хүйтэн байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.