/2022.12.08/: ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цөмийн дайны аюул нэмэгдэж байгааг анхааруулж байсан ч "Москва галзуурчихаагүй болохоор эхэлж цөмийн зэвсэг ашиглахгүй" гэж мэдэгдэв.
Өнгөрсөн есдүгээр сард Путин цөмийн зэвсгээр заналхийлсний дараа АНУ хариуд нь Москвад цөмийн зэвсэг хэрэглэхийг анхааруулж байсан юм.
Өнгөрөгч лхагва гарагт болсон хүний эрхийн зөвлөлийн хурал дээр Путин “Бид өөрсөддөө байгаа бүх арга хэрэгслээр өөрсдийгөө хамгаалах болно. Бид галзуураагүй, бид цөмийн зэвсэг гэж юу болохыг сайн ойлгож байна. Бидэнд бусад цөмийн зэвсэгтэй орнуудаас илүү дэвшилтэт, орчин үеийн хэлбэрээр энэ зэвсэг байгаа хэдий ч бид энгийн хэрэгсэл мэт хаа сайгүй хаях гээгүй" гэв.
Орос улс цөмийн зэвсэглэлээ эхлээд цохилт өгөх бус хариу арга хэмжээ авах хэрэгсэл гэж үзэж байгаа нь эдгээр хэлсэн үгнүүдээс харагдаж байна гэж Катарын Aljazeera агентлаг мэдээлжээ.
Эх сурвалж: Aljazeera