/2022.12.08/ Нүүрсний хулгайг шалгах ажлын хэсэг мэдээлэл хийж байна.
Ажлын хэсгийн ахлагч ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
-Сүүлийн жилүүдэд "ЭТТ" ХК-ийн удирдлагуудаар Монголын оюутны холбооны үе үеийн удирдлагууд ажилласан гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа. Тухайлбал, МОХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Ганхуяг, н.Энхтүвшин, МОХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Батсайхан нарын хүмүүс энэ компанид маш олноороо ажилласан байдаг. Мэдээж баг бүрдэж ажиллаж байсныг үгүйсгэх арга байхгүй.
Гэхдээ дээрх хүмүүсийн төлөөлөлөөс Монголын оюутны холбоо, тэр дундаа их дээд сургуулиудын оюутны зөвлөлийн удирдлагаар ажиллаж байсан хүмүүсийн дансанд их хэмжээний мөнгө шилжүүлсэн баримтыг ЭЦА-аас шалгаж байна.
Өөрөөр хэлбэл, олон нийтийн шударга ёсны жагсаал цуглааныг өөрсдийн нүүрсний хулгайг хаацайлах хэрэгсэл болгож ашиглаж байна. Төрийн ордон руу дайрч засгийн хямрал үүсгэх гэсэн жагсагчид шударга иргэдийн дунд байгаа гэдгийг хэлмээр байна. Тиймээс иргэд маань хашир хандаарай гэлээ.