Германд төрийн эргэлт хийхийг оролдсон хэргээр 25 хүнийг баривчилжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Германд төрийн эргэлт хийхийг оролдсон хэргээр 25 хүнийг баривчилжээ

Among the 25 detained was a minor aristocrat called Heinrich XIII

/2022.12.08/: Герман даяар 25 хүнийг засгийн газрыг түлхэн унагахаар завдсан хэрэгт сэжиглэн баривчилжээ.

Хэт барууны үзэлтэй, хуучин цэргийн зүтгэлтнүүдийн бүлэг нь Рейхстагийн парламентын ордон руу дайран орж, эрх мэдлийг гартаа авах “X өдөр”-т бэлтгэж байжээ.

Хуучин язгууртны гэр бүлээс гаралтай XIII Генрих гэдэг хүн тэдний төлөвлөгөөнд гол үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж байна.

Холбооны прокуроруудын мэдээлснээр тэрээр баривчлагдсан хүмүүсийн бүлэглэлийн толгойлогч байж болзошгүй хоёр хүний нэг юм.

Баривчлагдсан хүмүүс нь хүчирхийллийн халдлага, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, антисемитийн хуйвалдааны онолуудаар Германы цагдаагийнхны ажиглалтад байсан хэт даврагч Рейхсбургер [Рейхийн иргэд] хөдөлгөөний гишүүд байсан гэж мэдэгджээ. Тэд мөн орчин үеийн Германы төрийг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг байна.

Энэхүү бүлэглэл нь Ковид-19 өвчний вакциныг эсэргүүцэж иргэдийг хянах гэсэн башир арга хэмээн ятгалга явуулах, Украины дайны талаарх худал мэдээлэл тарааж иргэдэд ташаа ойлголт төрүүлэх, АНУ-ын Капитол дахь үймээн самуунтай холбоотой онлайн худал мэдээлэл цацах зэрэг улсын эсрэг олон ажлыг зохион байгуулж байжээ.

Germany Arrests 25 on Suspicion of Plotting Coup | Time

Бүгд найрамдах улсыг түлхэн унагаж, оронд нь 1871 оны Германы загварчилсан шинэ улс буюу Хоёрдугаар Рейх хэмээх эзэнт гүрэн байгуулахаар төлөвлөж байсан энэхүү бүлэг 50 орчим гишүүдтэй гэж үздэг байна.

Холбооны прокурорын газрын хэвлэлийн төлөөлөгч "Бидэнд энэ бүлгийн нэр хараахан мэдэгдээгүй байна." гэсэн бол Дотоод хэргийн сайд хэлэхдээ, "Энэ байгууллага нь зөвлөл болон цэргийн ангиас бүрдсэн бололтой" гэв.

Лхагва гарагийн үүрийн дайралт нь орчин үеийн Германы түүхэн дэх экстремизмтэй тэмцэх хамгийн том ажиллагааны нэг гэж тодорхойлогддог.

Германы нийт 16 мужийн 11-д нь 150 баривчлах ажиллагаа явуулсан бөгөөд энэхүү ажиллагаанд гурван мянган офицер оролцож, Австри, Италид мөн хоёр хүнийг баривчилжээ.

Баривчлагдсан хүмүүсийн бараг тал хувь нь өмнөд хэсгийн Баден-Вюртемберг, Бавари мужуудаас баривчлагдсан байна.

Эх сурвалж: ВВС

Хотжилт, хүрээлэн буй орчны асуудлыг хэлэлцлээ
Хотжилт, хүрээлэн буй орчны асуудлыг хэлэлцлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.