Гадаадын 13 иргэнийг албадан гаргажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаадын 13 иргэнийг албадан гаргажээ

/2022.12.07/: Гадаадын иргэн, харьяатын газар 2022 оны арван нэгдүгээр сард төлөвлөгөөт 2, төлөвлөгөөт бус 34 удаагийн хяналт шалгалт явуулж, зөрчил гаргасан 6 улсын 15 гадаадын иргэнд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн дагуу нийт 1,500,000 төгрөгийн торгох шийтгэл оногдууллаа.

Зөрчил гаргасан иргэдийн дийлэнх хувь нь нутаг дэвсгэрт оршин суух үнэмлэхийг эзэмших, ашиглах, хадгалах журам зөрчсөн байна.

Мөн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.11, 37.1.12 дахь заалтуудыг тус тус үндэслэн гурван улсын 13 иргэнийг албадан гаргалаа.

Тодруулбал, Йордан, Саудын Араб, БНХАУ зэрэг гурван улсын 13 иргэнийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, шүүхээр ял шийтгүүлсэн гадаадын иргэн ялаа эдэлж дууссан буюу ялаас чөлөөлөгдсөн, түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав.

Дээрх тоон үзүүлэлтийг 2021 оны мөн үетэй харьцуулахад зөрчил гаргасан гадаадын иргэн 2.7 дахин, зөрчил гаргасан уригч иргэн 2 дахин, албадан гаргасан гадаадын иргэн 96.8 хувиар тус тус өсөж, зөрчил гаргасан уригч хуулийн этгээд 25.0 хувиар буурсан байна.

Эх сурвалж: ГИХГ

ШУУД: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчидтай уулзаж байна
ШУУД: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчидтай уулзаж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.