/2022.12.05/ УИХ-ын гишүүн С.Ганбаатар нүүрсний хулгайн асуудлаар мэдээлэл хийж байна.
Тэрээр:
-У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар гурав ажлаа хийхгүй байна. Монгол орон даяар маш том хулгай баримттайгаа гарчхаад байна. Гэсэн ч хариуцлага тооцох ёстой, ажлаа хийх ёстой хүмүүс ажлаа хийхгүй байна. Шүүх, прокурор, цагдаа, АТГ, тагнуул огт ажлаа хийхгүй байна. Эд нар монголын ард түмний бий болгосон татварын мөнгөөр форм хийлгэж өмсөж байгаа.
Би нүүрсний хулгайчдыг зарлана. Нууц мэдээллийг би өөрөө харсан. Тиймээс мэдэгдэл хийж байна. Нүүрсчид хууль хяналтынхан, эрх баригчдыг худалдаж авсан байна. Тиймээс монголчууд аргаа барж байна. Залуучуудыгаа дэмжиж байна.
Эд нар хулгайгаа нууцын баримтад оруулсан. Ард түмэн үзэхийн аргагүй болгосон. УИХ-ын гишүүний үндсэн үүрэг нууц байгаа материалыг ард түмэндээ хэлэх үүрэгтэй.
АПУ компанийн захирал П.Батсайхан хамгийн том нүүрсний хулгайч. “М-Си-Эс” группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал, Голомт банкны үүсгэн байгуулагч Д.Баясгалан гурваар тэргүүлүүлсэн толгой нүүрсчид монгол орныг цөлмөж дээрэмдэж байна. Би баримттай ярьж байна. Нүүрсчид өнөөдөр шүүхийг хага базчихсан байгаа. Хулгайч нар даам гарчихсан. Энэ хэрэгт оролцсон бүх хүмүүсийг би яг одо АТГ-д өгнө гэв.
Эцэст нь У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар та нар ичих хэрэгтэй. МАН-ын удирдлагууд нүүрсний том хулгайч нараас биеэ үнэлээгүй л юм бол ард түмний өмнө нүүрсчдэдээ хариуцлага тооц гэв.