Монголын пауэрлифтингийн гурван тамирчин долоон медаль хүртлээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын пауэрлифтингийн гурван тамирчин долоон медаль хүртлээ

2 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

/2022.12.05/: Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 2-8-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд манай улсаас 12 тамирчин өрсөлдөж байна.

Тэмцээний ахмадын М-1 ангиллын эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд А.Цэдэнсодном шахалтын төрөлд хүрэл медаль хүртсэн бол М-2 ангиллын 74 кг-ын жинд Х.Амарсанаа хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртэж, нийлбэр дүнгээр мөнгөн медалийн тавцанд гарав. Х.Амарсанаа энэ тэмцээний Монголын багийн хамгийн өндөр амжилтыг үзүүлээд байна.

2 хүн, зогсож буй хүмүүс, дотор ба "LIFTING IFTING CHAMPIONSHIPS 1-7 DECEM DECEM APF BASU SBD" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Мөн залуучуудын эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Батхишиг шахалтын төрөлд цээжнээс 75 кг-ыг шахсанаар алтан медаль хүртлээ. Б.Батхишигийн хувьд саяхан ДАШТ-ээс хүрэл, Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэж байв.

Эх сурвалж: БТСУХ

ТАНИЛЦ: Шинэ шийдлээр баригдах оюутны дотуур байр
ТАНИЛЦ: Шинэ шийдлээр баригдах оюутны дотуур байр
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.