/2022.12.02/ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Судалгаа хөгжлийн төвийн инкубаторт бойжигч "МИКРО ВОРЛД" ХХК нь "FOR YOU" нэрийн эмчилгээний арьс арчилгааны 3 бүтээгдэхүүний танилцуулгаа амжилттай хийж, 2022 оны үйл ажиллагаагаа дүгнэлээ.
Тус компани нь 2020 онд байгуулагдсан бөгөөд үүсгэн байгуулагдсанаас хойш жилийн дараа Судалгаа хөгжлийн төвийн инкубаторт элсэн орж үйл ажиллагаагаа хөгжүүлсээр ажиллаж байна.