Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг утга бүхий гацуурнуудыг төв талбайд засжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг утга бүхий гацуурнуудыг төв талбайд засжээ

May be an image of 1 person and outdoors

/2022.12.02/: БОАЖЯ, ЖДҮ-ийн газар, НЗДТГ, City of nomads, Orgil Media, Мөнгөн Цой ХХК болон НҮБ, Ан амьтан, байгаль дэлхийгээ хайрлах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын төсөл хөтөлбөрүүд хамтран төв талбайд сүлд модоо сүндэрлүүллээ.

Гацуурнуудын хувьд өөр өөрийн гэсэн онцлогтой бөгөөд ихэнхи нь хог хаягдлыг дахин боловсруулж, чимэглэсэн юм.

No description available.

“Green Fest” #Хайлахгүй уриатай энэхүү үйл ажиллагаанд хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцон олон төрлийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.

Тухайлбал, Монгол брэндийн ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, шинэ жилийн гоёл чимэглэл, гацуур мөн эх орны хөрсөнд тарьж ургуулсан аньс чацаргана, зөгийн бал, цагаан идээ зэргийг худалдан борлуулж байгаа аж.

May be an image of outdoors

Анх удаагаа зохион байгуулагдаж байгаа “Green Fest” үйл ажиллагаа нь 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Мөн арга хэмжээний хүрээнд "Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахад бидний оролцоо юу байх вэ" сэдвээр олон улсын байгууллагын төлөөллүүд мэдээлэл сурталчилгаа хийж, орой бүр 18.00 – 19.00 цагийн хооронд урлаг соёлын хөтөлбөрийг хүргэхээр төлөвлөжээ.

May be an image of 1 person, christmas tree and outdoors

Ц.Эрдэмбилэг: Эрт илрүүлэг, шинжилгээнд 18-45 насныхны дунд ХДХВ/ДОХ илрүүлэх шинжилгээг оруулсан
Ц.Эрдэмбилэг: Эрт илрүүлэг, шинжилгээнд 18-45 насныхны дунд ХДХВ/ДОХ илрүүлэх шинжилгээг оруулсан
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.