Ш.Адьшаа: Шүүхийн “хонгил“ үргэлжилсээр байна, ард түмэн сохор биш
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ш.Адьшаа: Шүүхийн “хонгил“ үргэлжилсээр байна, ард түмэн сохор биш

/2022.12.02/ УИХ-ын чуулганы хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцаж байна.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ш.Адьшаа байр сууриа илэрхийллээ. Тэрээр:

-УШД-д өмгөөлөгч хүн нэр дэвшсэн нь зүйтэй гэж харж байгаа. Бид шүүхийг шударга, хараат бус байлгах бүх боломжийг эрж хайх ёстой. н.Ганболд нэр дэвшигчийн тухайд сайн хуульч, өмгөөлөгч гэдгийг танилцуулгаас нь харлаа. Ингэж салхи оруулахгүй бол систем, багаа хамгаалдаг. Шүүхийн "хонгил" гэдэг зүйл чинь байсаар байна. Нуух юм байхгүй. Улс төрч, эрх баригчдын захиалгаар гэмт хэрэг, маргааныг шийдвэрлэдэг байдал үргэлжилсээр байгаа шүү. Ард түмэн сохор биш гэлээ.

О.Есүгэн мэргэжлийн боксын Ази, номхон далайн орны бүсийн аварга боллоо
О.Есүгэн мэргэжлийн боксын Ази, номхон далайн орны бүсийн аварга боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.