/2022.12.02/ УИХ-ын чуулганы хуралдаан болж байна. Хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцаж байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Шүүхэд итгэх итгэл байхгүй болчихсон. Хараат бусаар ажиллаж чадна гэдэгт эргэлзэж байна. УДШ-д нэр дэвшигчийг олигтой шилж сонгоогүй байна. Мөн цөөхөн хүн өрсөлдсөн юм байна л даа. Яагаад шаардлага хангасан хүмүүс орж ирэхгүй байгаа юм бэ. Үүнд Шүүхийн ерөнхий зөвлөл ямар бодолтой байна вэ. Цалин мөнгө нь бага байна уу.
Ер нь нэг нам, компанийн, нэг хүний хувийн шүүгч нар орж ирэх гээд байгаа юм биш үү. Улсын дээд шүүхийнхэн Ардчилсан намыг хэвийн үйл ажиллагаагаа явуулах нөхцөл боломжийг байхгүй болгосон. Сүүлийн хэдэн сар АН ирц нь хангагдаж хурлаа хийж чадахгүй байгаа.
Хувийн сургуулиуд сайн нь сайн л байдаг байх. Гэхдээ ихэнх нь МАН-ын дарга нарынх байдаг. Хувийн сургууль төгссөн хүмүүс орж ирсэн юм байна. Нэг аймгаас гарч үзээгүй шүүгч орж байна. Бас л нэг хүний хамааралтай байх. УДШ-д маш сайн шаардлага хангасан, хамгийн сайн хүмүүс орох ёстой гэлээ.