Газрын багц хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газрын багц хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

/2022.12.01/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Өнгөрсөн долоо хоногт болсон чуулганы хуралдаанаар тус төслүүдийг хэлэлцэх үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг дөрөв хоногийн завсарлага авсан юм. Тэгвэл завсарлагын хугацаа өнөөдөр дуусч, хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн, хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Улмаар Улсын Их Хурлын 44 гишүүний 37 нь 84.1 хувийн саналаар дэмжсэн тул Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.

Цасанд хаагдсан зам, гарцыг нээж байна
Цасанд хаагдсан зам, гарцыг нээж байна
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.