Хятад Улс Ковидгүй болох бодлогоо зөөлрүүлж эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятад Улс Ковидгүй болох бодлогоо зөөлрүүлж эхэллээ

China's Covid controls are hurting more of the economy

/2022.12.01/: "Омикроны хувилбарын хоруу чанар буурч, вакцинжуулалтын түвшин нэмэгдэж, дэгдэлтийг хянах, урьдчилан сэргийлэх туршлага хуримтлуулж чадсан учир тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх шинэ шатанд шилжих шаардлага тулгарч байна" гэж Хятадын Ерөнхий сайдын орлогч Сун Чунлан лхагва гарагт Синьхуа агентлагт мэдээлэв.

Энэ нь Бээжин "Ковидгүй болох" бодлогодоо өөрчлөлт оруулж магадгүй гэсэн итгэлийг төрүүлж байна.

Лхагва гарагт НЭМҮТ-тэй уулзахдаа, Сун "хүн төвтэй арга барил" баримталж, оношлогоо, шинжилгээ, эмчилгээ, хорио цээрийн арга хэмжээгээ эрчимжүүлэх, ялангуяа өндөр настнуудыг вакцинжуулалтад эрчимтэй хамруулах ёстой гэж мэдэгджээ.

Мягмар гарагийн орой жагсагчид цагдаа нартай мөргөлдсөн үйл явдлын дараа Гуанжоугийн албаны хүмүүс Ковид-19-ийн эсрэг арга хэмжээг илүү уян хатан болгох талаар мэдэгдсэн байна.

Гуанжоугийн эрүүл мэндийн комиссын хэвлэлийн төлөөлөгч Жан И өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээр Ливан, Байюнь, Тианхэ, Хайжу зэрэг дөрвөн дүүрэгт хөл хориог цуцалсан бол өндөр эрсдэлтэй гэж тодорхойлсон газруудад хөл хориог хэвээр үлдээсэн. Мөн тус хот ойрын хавьтал болсон хүмүүсийг төв хорио цээрийн газруудад илгээж байсныг зогсоож, шаардлага хангасан тохиолдолд заримыг нь гэртээ тусгаарлахыг зөвшөөрнө гэж хэллээ.

Мөн тус хот дүүргийн хэмжээнд олон нийтийг хамарсан Ковид-19-ийн шинжилгээ хийхээ больж байгаа талаар нэмж хэлэв.

Мягмар гарагт Гуанжоу хотод орон нутгийн 6,995 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол Хятад улс даяар 37,612 шинэ тохиолдол бүртгэгдсэн гэж NHC лхагва гарагт мэдээлэв.

Хятад улс сүүлийн хэдэн өдрийн турш Засгийн газрын Ковидгүй болох бодлогыг эсэргүүцэн улс орон даяар өрнөсөн жагсаал цуглааныг дарж, жагсагчдын гол цэгүүдэд цагдаа нарыг байрлуулж, интернэт орчин дахь хяналтыг чангатгаж байна.

Эх сурвалж: CNN

Тусламж дуудахаар явсан жолооч амиа алдсан байжээ
Тусламж дуудахаар явсан жолооч амиа алдсан байжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.