/2022.11.30/ Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанаас гарсан шийвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулах үеэрээ Говьсүмбэр аймгийн засаг дарга Г.Батзамыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэдгийг мэдэгдлээ.
Тэрээр:
-Аймаг, орон нутгийн үйл ажиллагааг сайжруулах, олон нийтийн итгэлийг дааж ажиллах гэдэг аймгийн засаг дарга нарын хувьд хамгийн чухал зүйл. Би аравдугаар сард Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэрээ засаг дарга нарын үйл ажиллагаанд бодит үнэлэлт дүгнэлт хийнэ гэдгийг хэлж байсан. Тухайн орон нутгийн иргэд засаг даргынхаа хийж буй ажиллагаанд хэр сэтгэл ханамжтай байна вэ гэдгийг судалсны үндсэн дээр энэ шийдвэрийг гаргасан гэлээ.