Чингис хот доторх авто замын засварын талаар зөвшилцөв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чингис хот доторх авто замын засварын талаар зөвшилцөв

/2021.08.26/ Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтараар ахлуулсан ажлын хэсэг Чингис хотын авто зам, Өндөрхаан нисэх буудал, Авто тээврийн төв, “Харгуй” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцан ажиллаа.

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Авто тээврийн төвийн дарга Б.Ганбатад хичээл эхэлж буйтай холбогдуулан шуудангийн үйлчилгээг тасалдуулахгүй байх, ачаа хэтрүүлсэн хүнд даацын авто машиныг хатуу хучилттай авто замаар нэвтрүүлэхгүй байхыг анхааруулсан. Ингэхдээ жонш тээврийг шороон замаар зорчуулж, жолооч нарт таниулга хийж ажиллахыг үүрэг болгосон юм.

Харин “Харгуй” ТӨХК-ийн дарга Л.Бат-Октябрь, инженерүүдэд Хөдөлмөрийн аюулгүй ажлын зааварчилгаа, 09 дүгээр сарын 15-ны дотор улсын чанартай авто зам буюу өөрсдийн хариуцсан хэсэгт зам засварыг хийж дуусгахыг анхааруулсан. Зам засварт Беларусь Улсаас ирсэн БИС-310М-01 маркийн авто зам нөхөгч машиныг ашиглана.

Энэхүү Битум эмульсээр зам нөхөгч автомашин нь авто замын хучилтад үүсээд байгаа нүхэн эвдрэлд зарцуулах хүн хүч, хүнд машин механизмын техникийн оролцоог багасгах, технологийн үе шатны ажлын дарааллыг хөнгөвчлөх, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж, цаг хугацаа хэмнэх давуу талтай юм.

Тэрбээр Замын хөвөөний арчлалтад анхаарах, усны урсац ихтэй гүүрнүүдийн шанааны бэхэлгээг хийх, хуучин авто замын тэмдэглэгээ, цагаан зураасыг сэргээх, замын түмбийг будаж сэлбэх, даац хэтэрсэн тээвэрт хязгаарлалт хийх зэрэг хэд хэдэн хугацаатай үүрэг даалгаврыг өглөө.

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат Чингис хот доторх улсын чанартай авто замын засвар арчлалт, хүнд даацын автомашиныг зорчуулах замын асуудал, Хэрлэн голын гүүрийн чанар муудаж байгаатай холбогдуулан шинэ гүүр барих геодезийн судалгаа, Гудамж төслийн зургийн дагуу шинэ зам тавих зэрэг хэд хэдэн асуудлаар санал солилцсон. Мөн ЗТХЯ-ны зүгээс дэвшүүлсэн асуудалтай холбоотой зарим судалгааны ажлыг эхлүүлэхээр болжээ.

Эх сурвалж: ЗТХЯ

Дэлхийн банк Афганистанд үзүүлэх тусламжаа зогсоожээ
Дэлхийн банк Афганистанд үзүүлэх тусламжаа зогсоожээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.