Дэлхийн банк Афганистанд үзүүлэх тусламжаа зогсоожээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн банк Афганистанд үзүүлэх тусламжаа зогсоожээ

World Bank Halts $200 Million Aid over Lack of Access To Afghan Banking  Data - The Khaama Press News Agency

/2021.08.26/: Талибанчууд Афганистан улсыг хяналтандаа авсны дараа Дэлхийн банк Афганистан дахь төслүүдийн санхүүжилтүүдээ зогсоожээ.

Талибаны бүлэглэл тус улсыг эзлэн авснаар "улс орны хөгжлийн хэтийн төлөв, ялангуяа эмэгтэйчүүдийн асуудалд" хэрхэн нөлөөлөх талаар санаа зовниж буйгаа дэлхийн банк дурдав.

Олон улсын валютын сан (ОУВС) Афганистанд төлөх төлбөрөө зогсоосноос хэдхэн хоногийн дараа ийм алхам хийгдсэн байна.

Мөн Байдений засаг захиргаа Афганистаны төв банкны АНУ дахь хөрөнгийг битүүмжилжээ.

2002 оноос хойш Вашингтонд төвтэй санхүүгийн байгууллага Афганистаны сэргээн босголт, хөгжлийн төслүүдэд нийт 5.3 тэрбум гаруй доллар (3.9 тэрбум фунт стерлинг) зарцуулжээ.

Дэлхийн банкны хэвлэлийн төлөөлөгч BBC-д өгсөн ярилцлагадаа "Бид Афганистан дахь үйл ажиллагааныхаа төлбөрийг түр зогсоосон бөгөөд тус улсын нөхцөл байдал, дотоодын бодлогоыг журмынхаа дагуу сайтар хянаж, үнэлж байна. Бид олон улсын хамтын нийгэмлэг, хөгжлийн түншүүдтэй үргэлжлүүлэн зөвлөлдөх болно. Түншүүдтэйгээ хамтран Афганистаны ард түмэнд хөгжлийнхөө ололт амжилтыг хадгалан үлдэхэд нь дэмжих арга замыг судалж байна" гэжээ.

Афганистаны эдийн засгийг цаашид яах вэ?

Баасан гарагт Дэлхийн Банк ажилчиддаа Кабулын төвд байрлах тус банкны баг хамт олон болон тэдний гэр бүлийг Афганистанаас Пакистан улс руу аюулгүй нүүлгэн шилжүүлсэн гэж мэдэгджээ.

Дэлхийн банкн Афганистан улсад олгох санхүүжилтыг зогсоох шийдвэр гаргасан нь тус улсын шинэ засгийн газрын санхүүгийн хамгийн сүүлийн цохилт боллоо.

Өнгөрсөн долоо хоногт ОУВС Афганистан дэлхийн зээлдүүлэгчийн нөөцөд нэвтрэх боломжгүй болсон гэж мэдэгдсэн.

ОУВС-гийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, энэ нь Афганистаны шинэ засгийн газрыг хүлээн зөвшөөрөх талаар "олон улсын хамтын нийгэмлэгт тодорхой ойлголтгүй байгаатай холбоотой" гэжээ.

Ойролцоогоор 440 сая долларын нөөцийг наймдугаар сарын 23-наас тус улсад нийлүүлэхээр төлөвлөж байсан. Түүнчлэн Талибанчууд Кабулыг хяналтандаа авсны дараа АНУ-ын Цагаан ордон Афганистаны төв банкны АНУ дахь хөрөнгийг талибуудад өгөхгүй гэж мэдэгджээ.

“Да Афганистан” банк нь ойролцоогоор 9 тэрбум долларын нөөцтэй бөгөөд ихэнх нь АНУ-д хадгалагдаж байгаа ажээ.

Эх сурвалж: bbc.com

Төрийн банк дундаж давхрагыг дэмжигч тогтолцоог бүрдүүлнэ
Төрийн банк дундаж давхрагыг дэмжигч тогтолцоог бүрдүүлнэ
 
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.