Г.Занданшатар: Бусдыг архиар шахвал ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: Бусдыг архиар шахвал ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ

/2022.11.29/ УИХ-ын дарга Г.Занданшатар "Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай" хуулийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр:

-Монгол Улс архины хэрэглээгээрээ дэлхийд дээгүүрт жагсдаг. Архины хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж ирсэн. 2013 онд нэг хүнд ногдох архины хэмжээ 3,1 литр байсан бол оргил үедээ буюу 2015 онд 15 литрт хүрч байжээ. Харин одоо 8,2 литр байна. Энэ бол дэлхийн дунджаас хэд дахин өндөр үзүүлэлт. Уг хуулийг батлах болсон хамгийн том шалтгаан бол архидан согтуурснаас үүдэлтэй нас барсан хүний тоогоор манай улс дэлхийн дунджаас хоёр дахин өндөр байна. Түүнчлэн өвлөл маш их байна.

Үүнээс гадна хэрэглээний соёлын нэвтрүүлэх шаардлагатай байна. Архи уухыг хориглосон ч ямар ч нэмэр байдаггүй. Харин хэрэглээний зөв соёлыг төлөвшүүлэх нь чухал. Үүний хүрээнд градусыг нь бууруулах, татварын нэмэгдүүлэх хэн нэгнийг архиар шахахыг хориглосон заалтуудыг оруулж ирж байгаа.

Тухайлбал, нийслэлээс "Намайг алгас" нэртэй аян зохион байгуулж байна. Намайг алгас гэж байхад шахаж, үүний улмаас би ямар нэг гэмт хэрэг, зөрчил гаргавал архиар шахсан хүн нь хариуцлага хүлээнэ. Хүсээгүй байхад бусдыг архиар шахах нь дам архидалтын маш том шалтгаан болдог гэсэн судалгаа гарсан байна лээ. Тиймээс энэ хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Үүнийг ард иргэд маш сайн ойлгох хэрэгтэй гэлээ.

Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний салбар бусад салбаруудыг боомилж байгаа нь нууц биш
Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний салбар бусад салбаруудыг боомилж байгаа нь нууц биш
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.