Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний салбар бусад салбаруудыг боомилж байгаа нь нууц биш
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний салбар бусад салбаруудыг боомилж байгаа нь нууц биш

/2022.11.29/ “Эрчим хүчний хүрэлцээ, хэмнэлт” зөвлөгөөн өнөөдөр болж байна.

Зөвлөгөөнийг нээж Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн үг хэлсэн юм.

Тэрээр хэлсэн үгэндээ:

-Засгийн газрын хөтөлбөр, Эрчим хүний сэргэлтийн бодлогод туссан Таван толгойн цахилгаан станц, Дулааны гуравдугаар цахилгаан станц, Амгалангийн дулааны цахилгаан станцын өргөтгөл, Эрдэнэбүрэнгийн УЦС барьж байгуулах төслүүд төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа хэдий ч цахилгаан, эрчим хүчний хэрэглээний өсөлтийг гүйцэх хэмжээнд хурдан хийгдэж чадахгүй байна. Эрчим хүчний үйлдвэрлэл хэрэглээний тэнцвэр алдагдаж, нийлүүлэлтийн хомстол үүсэж байгаа нь бусад салбарын үйл ажиллагааг хязгаарлаж, нийт эдийн засгийн бүтээмжид сөргөөр нөлөөлж байна. Иймээс эрэлтийг удирдах замаар нийлүүлэлтийн хүртээмжийг нэмэгдүүлэх гарц, шийдлийг хамтдаа хэлэлцэхээр Эрчим хүчний яамнаас санаачлан өнөөдрийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Бид эрчим хүчний салбарын санхүү, эдийн засгийн хүндрэлтэй холбоотой бугшсан асуудлыг дан ганц үнэ, тарифыг нэмэх замаар шийдвэрлэж чадахгүй. Харин хуучирсан технологи, үр ашиггүй байдлыг халж, үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлт, хэрэглэгчийн бүх шатанд хэмнэлт хийх хэрэгтэй. Ингэснээр өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах, асуудлыг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр болох юм.

Оновчтой, зөв зохион байгуулалт хийхгүй бол манай салбар хүндэрсэн. Өнөөдрийн байдлаар салбарын хэмжээнд 1,6 их наяд төгрөгийн борлуулалттай байна. Харин өр төлбөр нь 1 их наяд 580 тэрбум төгрөгтэй тэмцэх хэмжээнд байгаа. Жилдээ зээлийн хүүд төлж буй хэмжээ 60 тэрбум төгрөг давчихсан. Манай салбар бусад салбараа болон эдийн засгаа боомилж эхэлснийг бүгд мэдэж байгаа. Энэ бол нууц биш зүйл гэлээ.

Дэлхийн аварга, гавьяат Ц.Цогтбаатар “Токио-2022” их дуулгад зодоглоно
Дэлхийн аварга, гавьяат Ц.Цогтбаатар “Токио-2022” их дуулгад зодоглоно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.