Засгийн газрын туршилтаар 1000 орчим хүн халдварлажээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Засгийн газрын туршилтаар 1000 орчим хүн халдварлажээ

Latitude Festival | Henham Park, Suffolk, 22 - 25 July 2021

/2021.08.26/: Их Британийн засгийн газрын туршилт буюу олон нийтийг хамарсан арга хэмжээнд оролцсон 1,000 гаруй хүний коронавирусын шинжилгээний хариу эерэг гарсан байна.

Долдугаар сарын 22-25-ны өдрүүдэд Suffolk-т Southworld-ын ойролцоох Henham Паркт болсон Latitude Festival-д 40,000 орчим хүн цугларсан бөгөөд энэ нь засгийн газраас явуулсан судалгааны хөтөлбөрийн нэг хэсэг байв. Үүнтэй адил туршилтын арга хэмжээнд Wembley-д болсон Евро 2020-ийн хагас шигшээ болон финалын тоглолт, Шеффилд хотод болсон Tramlines хөгжмийн наадам зэрэг багтсан байна.

Фестивалд оролцох хүсэлт гаргасан хүмүүс Ковид-19 шинжилгээний сөрөг хариу үзүүлэх эсвэл тоглолтын талбай рүү нэвтрэхийн тулд 2 тун вакцин хийлгэсэн байх ёстой байсан боловч Саффолк мужийн зөвлөлөөс гаргасан мэдээллээр фестивалийн эхний өдрүүдэд 1,051 хүн Ковидын халдвар авсан нь батлагдсан байна. Эдгээрээс 619 хүн фестивалийн үеэр халдвар авсан бол 432 нь уг арга хэмжээ эхлэхэд аль хэдийнээ халдвар авчихсан байжээ.

Халдвар авсан хүмүүсийн 175 нь Саффолкын иргэд байжээ. Наймдугаар сарын 20 өдрийг хүртэл долоо хоног бүр Саффолкын 100,000 хүн тутамын 241 коронавирусын халдвар авсан гэж мэдээлжээ.

Энэхүү мэдээ нь хүмүүсийг Ковидын аюулгүй байдлыг хангахын тулд өмнө хэрэгжүүлж байсан маск зүүх, хүн хоорондын зай барих зэрэг арга хэмжээг үргэлжлүүлэн дагаж мөрдөхийг уриалж байна. Тус улсын хязгаарлалтын түвшинг хөнгөвчлөн маск зүүх, хүн хоорондын зай барих зэргийг цуцлаад байсан юм.

Саффолкийн Нийгмийн эрүүл мэндийн захирал Стюарт Кибл хэлэхдээ: "Latitude Festival нь засгийн газраас явуулсан туршилт бөгөөд Ковидын үед ийм арга хэмжээнд зориулсан удирдамжийг тодорхойлох мөн хэмжүүр гаргах байсан юм гэв.

"Бид засгийн газартай Ковидын аюулгүй байдлыг хангах судалгааны чиглэлд хамтран ажилсан түншүүдийн нэг байсан" гээд "Саффолкын үйл ажиллагаа дахин нээгдэж, хүмүүс нийтийг хамарсан арга хэмжээ, үзвэр үйлчилгээнд хамрагдаж эхэлсэн ч хүмүүс анхаарлаа сулруулахгүй байж маск зүүх, хүн хоорондын зайгаа барих нь чухал юм. Ковид тус мужид тархсаар байгаа бөгөөд бидний дийлэнх нь 2 тунгаа хийлгэсэн ч бидний эргэн тойронд байгаа хүмүүс хэрхэн хамгаалагдсан байгааг мэдэх боломжгүй юм" гэж нэмж хэлэв.

Соёлын яамны сайд Оливер Дауден иймэрхүү томоохон арга хэмжээнд оролцохын тулд аюулгүй байдлыг хангаж вакцинаа хийлгэхийг олон нийтэд уриалав.

Тэрээр хэлэхдээ, "Бид олон нийтийн спорт, соёлын арга хэмжээг аюулгүйгээр зохион байгуулж чадна гэдгээ харуулсан, гэхдээ хүмүүс олон хүн цугларсан газар сэрэмжтэй байх нь чухал юм. Бид энэ өвөл хөлбөмбөгийн шинэ улирлаа нээх, театр болон тоглолтыг үзэхийн тулд хөгжим, соёлд дуртай, спортын фэнүүдийг вакцин хийлгэхийг уриалж байна, учир нь дахин олон нийтийг хамарсан үйл ажиллагааг явуулахад вакцин хийлгэх нь хамгийн найдвартай арга болоод байна” гэжээ.

Эх сурвалж: independent.co.uk

Өндархаан нисэх онгоцны буудлын ажил ирэх онд эхэлнэ
Өндархаан нисэх онгоцны буудлын ажил ирэх онд эхэлнэ
 
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.