Д.Тогтохсүрэн: Казино, Бооцоот тоглоомын хуулийг энэ онд багтаан батлуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Тогтохсүрэн: Казино, Бооцоот тоглоомын хуулийг энэ онд багтаан батлуулна

/2022.11.28/ МАН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр болж, мэдээлэл хийлээ.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-2023-2025 оныг Монгол Улсад зочлох жил болгож зарласан. Үүнтэй холбоотойгоор Аялал жуулчлалын тухай хууль шинэчилсэн найруулгын төслийг өргөн барихаар бэлтгэж байна. Тус хуулийг дагаж 10 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Аялал жуулчлалын тухай хуультай хамт Бооцоот тоглоом, Казиногийн хуулийг өргөн мэдүүлнэ. Бүлгийн хурлаар тус хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Мөн хуулийг энэ онд багтаан хэлэлцэж, батлах нь зүйтэй гэж байгаа. Ирэх оныг нэгэнт Монгол Улсад зочлох жил гэж зарласан тул холбогдох хууль эрх зүйн орчин нь бүрдсэн байх ёстой гэлээ.

Галт зэвсгийн тооллогод хамрагдаагүй иргэнийг 40 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгоно
Галт зэвсгийн тооллогод хамрагдаагүй иргэнийг 40 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгоно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.