/2022.11.28/ УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, мэдээлэл хийлээ.
Бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-Газрын ерөнхий хууль бол маш чухал хууль. Гэвч хэд хэдэн зөрчилтэй зүйл заалт орж ирсэн байгаа. Нэгдүгээрт, газар чөлөөлөлттэй холбоотой заалт нь Үндсэн хуулийн үзэл санаа болох хувийн өмчийг хуулиар хамгаална гэсэн зарчмыг зөрчиж байна. Мөн орон нутгийн өөрөө удирдах ёсны хэм хэмжээ рүү халдсан байж болох заалтууд байна. Түүчнлэн 20, 30 жил яригдсан бэлчээрийн мал аж, ахуйтай холбоотой тулгамдсан асуудлыг огт шийдээгүй, гарц гаргалгааг тусгаагүй байгаа юм. Тиймээс цаашид энэ асуудалд АН-ын гишүүд байр сууриа илэрхийлнэ гэлээ.