/2022.11.28/: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, 29 дүгээр байрны дулааны шугам сүлжээний худаг руу 1 хүн унасан тухай дуудлага Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход тус байрны хойд талын дулааны шугам сүлжээний худаг доторх шугам задарч дотор нь иргэн У/34 настай, эмэгтэй, харьяалал тодорхойгүй/ халуун ууранд түлэгдэж, ухаан алдсан байжээ.
Тухайн иргэнийг 30 минут ажилласны үр дүнд гаргаж чадсан бөгөөд нийслэлийн ЯТТТ-д эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ