/2022.11.28/: “Дэлхийн ур чадвар-2022” 46 дахь удаагийн тэмцээнээс өрөг угсралтын мэргэжлээр Монголын оролцогч Барилгын политехник коллежийн суралцагч О.Наранбаатар дэлхийн стандарт хангасан сайн гүйцэтгэлтэй буюу “Medal of excellence” шагнал хүртлээ.
Тэмцээнд нийт 19 орны оролцогчид ур чадвараараа өрсөлдсөнөөс энэхүү мэргэжлээр алт, мөнгө, хүрэл медал олгохгүйгээр “Medal of excellence” шагнал олгож байгаагаараа онцлог юм.
Түүний эксперт багшаар Барилгын политехник коллежийн багш Л.Эрдэнэчулуун ажилласан. Оролцогч О.Наранбаатар нь өрөг угсрагч, угсралтын техникч мэргэжилтэй. Мөн зургийн техникч мэргэжлээр суралцаж байгаа чадварлаг мэргэжилтэн. Тэрбээр “Монголын ур чадвар”тэмцээний 2021 оны ялагч юм.
“Дэлхийн ур чадвар-2022” тэмцээнд Монголын баг нийт 7 төрөлд оролцсон байна.
Эх сурвалж: БШУЯ