“Дүүргийн газрын албаны дарга иргэдийн хооронд зодоон болох нь холгүй байна“
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Дүүргийн газрын албаны дарга иргэдийн хооронд зодоон болох нь холгүй байна“

/2022.11.25/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Газрын тухай багц хуулийг хэлэлцэж байна.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Газар бол хүн болгонд хамаатай маш чухал асуудал. Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаад явахад хамгийн том маргаантай асуудал нь газар өмчлөл байна. 0,7 га газраа өмчилж чадахгүй байхад тусгай хамгаалалттай газар гэж баахан уул хашаалдаг. Гэтэл иргэдэд газар олддоггүй. Дүүргийн газрын албаны дарга, мэргэжилтнүүд иргэдийн хооронд зодоон болох нь холгүй байна.

Цахимаар 0,7 га газар хуваариллаа гэхэд ямар ч дэд бүтэцгүй, алслагдмал газар өгчихсөн байдаг. Тэр газар нь хүн амьдрах ямар ч боломжгүй. Үүнд иргэд маш их гомдолтой байна. Ялангуяа гэр хороололд газартай холбоотой маргаанууд маш их байна. Нэг газрыг хэд хэдэн хүнд өмчлүүлчихсэн байдаг асуудал их байна гэв.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ковидын 162 тохиолдол бүртгэгдлээ
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ковидын 162 тохиолдол бүртгэгдлээ
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.