“Монгол-Японы соёлын өвийн форум“ зохион байгуулагдлаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монгол-Японы соёлын өвийн форум“ зохион байгуулагдлаа

May be an image of 5 people, people standing and indoor

/2022.11.25/: Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ.

Энэхүү ойг тохиолдуулан хоёр орны эрдэмтэн судлаачид, шинжээч мэргэжилтнүүд өнгөрсөн жилүүдэд хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийнхөө үр дүнг танилцуулж, санал шүүмж өрнүүлэн, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлох "Монгол-Японы соёлын өвийн форум" зохион байгуулагдлаа.

Форумын үеэр Монгол Улсын соёлын өвийг хамгаалах бодлогын хэрэгжилт, дэлхийд тархсан Монгол өв төсөл ба Япон дахь Монгол өвийн тухай, Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийн ач холбогдлыг үйсэн дээрх бичээсээр илэрхийлэхүй, Япон дахь Монголын соёлын өвийн судалгааны өнөөгийн байдал, цаашдын төлөв гэсэн дөрвөн үндсэн сэдвээр судлаач, эрдэмтдийн илтгэл, хэлэлцүүлгүүд зохион байгуулагдлаа.

Эх сурвалж: Соёлын яам

Налайх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар БНСУ-д суралцаж байна
Налайх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар БНСУ-д суралцаж байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.