Налайх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар БНСУ-д суралцаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Налайх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар БНСУ-д суралцаж байна

/2022.11.25/: Налайх дүүргийн Нэгдсэн эмнэлэг нь 2017 оноос эхлэн гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор эмнэлгүүдтэй гэрээ байгуулж, шилдэг эмч нарын багийг дүүрэгтээ урьж ажиллуулан өөрсдийн эмч мэргэжилтнийг чадавхжуулж, тэднийг богино болон дунд хугацааны ажлын байрны сургалтуудад мэргэжилтнүүдийг багаар нь хамруулахыг зорин олон ажлуудыг хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын эмч Б.Цолмон мэс заслын сувилахуй чиглэлээр, Хэвлийн хөндийн мэс заслын сувилагч Э.Болормаа нь мэс заслын сувилахуй чиглэлээр, Дүрс оношилгооны эмч Х.Ахмейр компьютер томографаар тус тус мэргэшил дээшлүүлэхээр 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 45 өдрийн богино хугацааны сургалтад хамрагдахаар БНСУ-ын "Улсан сити" эмнэлгийг багаараа зориод байна.

Тэд эхний гурван өдрийн байдлаар өвдөгний үе солих гурван хагалгаа, түнхний үе солих, дунд чөмөгт ясны хүзүүний доод хэсгийн хугарал бэхлэх, шууны хугарал бэхлэх, тойгны хугарал бэхлэх зэрэг мэс заслуудын арга, туршлагаас суралцжээ.

Эх сурвалж: ЭМЯ

ҮЙЛ ЯВДАЛ: ХӨСҮТ-өөс коронавирусний BQ1.2, BF7 хувилбарын талаар мэдээлэл хийнэ
ҮЙЛ ЯВДАЛ: ХӨСҮТ-өөс коронавирусний BQ1.2, BF7 хувилбарын талаар мэдээлэл хийнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.