Ж.Сүхбаатар: Би эмийн санг түгжрэлтэй холбож яриагүй
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Сүхбаатар: Би эмийн санг түгжрэлтэй холбож яриагүй

/2022.11.23/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар танилцууллаа.

Үүнийхээ дараа тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулаа.

-Иргэд эмийн сан хайж явах нь түгжрэлд нөлөөлж байна гэж хэлсэн үг иргэдийг ихээхэн бухимдууллаа. Үүнийгээ тайлбарлахгүй юу?

-Уг нь би эмийн санг түгжрэлтэй холбож яриагүй. Түгжрэлийг ярьж байгаад Эрүүл мэндийн сайд С.Энхболдод асуулт тавьсан. Намайг элий балай хүн юм шиг харагдуулах улс төр яваад байна. Би өмнө нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байхад зүгээр л байсан биз дээ. Гэтэл Засгийн газарт орчихсон чинь хэл ам нь дийлдэхээ байлаа. Энэ бол улс төрийн зорилготой асуудал. Бид түгжрэлийн эсрэг ахиц гаргах боломжтой. Бодлого нь ч тодорхой байна.

-Төвлөрлийг сааруулах чиглэлд ямар ажил хийх вэ?

-Төвлөрлийг сааруулах нь миний мэргэжлийн ажил гэж хэлж болно. Би төрийн удирдлага, захиргааны чиглэлийн хүн. Төвлөрлийг сааруулах бодлого бол хамгийн том малгай. Энэ нь дотроо хоёр хэсэгтээ. Нэг нь улсын хэмжээнд, нөгөөх нь Улаанбаатарын хэмжээнд ярьж болно. Энэ бол эрх мэдлийг, үйлчилгээг задлах тухай асуудал. Бидэнд үйлчилгээний төв, хүн ам, машин, эрх мэдлийн зэрэг хот олон төвлөрөл үүсчихээд байна. Үүнийг задлах шаардлагатай. Төвлөрлийг сааруулахад урт хугацаа хэрэгтэй.

ФОТО: Барилгуудыг яагаад цэнхэр гэрлээр гэрэлтүүлсэн бэ
ФОТО: Барилгуудыг яагаад цэнхэр гэрлээр гэрэлтүүлсэн бэ
 
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.