/2022.11.23/ Засгийн засгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар:
-Монгол Улсын Ерөнхийлөгч удахгүй БНХАУ-д айлчилна. Энэ үеэрээ Улаанбаатар хотод төмөр зам, төмөр зам доогуур автозамын нүхэн гарц шинээр барих төслийн зээлийн хэлэлцээрийг байгуулна.
Улаанбаатар хотын дундуур дайрч өнгөрч байгаа төмөр замын доогуур ачаалал өндөр байдаг дөрвөн газарт нүхэн гарц барихаар төлөвлөж байна. Тодруулбал,
- "Таван шар" тавдугаар баазын баруун талын нүхэн гарц,
- Геологийн төв лаборатори,
- Хермес худалдааны төвөөс Төмөр замын зоорь хүртэл,
- Нарантуулын хэсэгт нүхэн гарч барих шаардлагатай байна.
Энэ төсөлд 30 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулна. Ирэх жилээс ажил нь эрчимжинэ. Ойрын гурван жилийн хугацаанд ажил дуусна. Ингэхээр Энхтайваны өргөн чөлөөн дэх ачаалал нэлээд хэмжээгээр буурна. Төслийнхний зүгээс ч гэсэн ачааллыг 20 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж танилцуулсан. Нүхэн гарц барих асуудал маш олон жил яригдсан. Харин одоо бол санхүүгийн хувьд нэлээд бодит болж ирж байна. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хийгдэх чухал ажлуудын нэг нь энэ юм гэлээ.