/2022.11.23/: Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд эгэл жирийн аврагч, гал сөнөөгчдөө алдаршуулах зорилгоор нийслэл Улаанбаатар хотод нэрэмжит гудамжтай болох саналыг НОБГ-аас нийслэлийн удирдлагад хүргүүлсэн юм.
Улмаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 97 дугаар тогтоолоор Гал сөнөөгчдийн нэрэмжит гудамжтай боллоо.
Энэхүү гудамжийг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн дэргэд байрлаж байна.
Эх сурвалж: НОБГ