Олон Улсын Эрчим хүчний Бага хурлын даргалагчаар Монгол Улс ажиллалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олон Улсын Эрчим хүчний Бага хурлын даргалагчаар Монгол Улс ажиллалаа

/2022.11.23/ Олон Улсын Эрчим хүчний Хартын 2022 оны Бага хурал энэ сарын 22-ны өдөр цахимаар болж, даргалагчаар Монгол Улс ажиллалаа.

Хурлыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нээж, 45 улс орон, олон улсын байгууллагын нийт 150 гаруй төлөөлөгч нарт мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр:

-Монгол Улс нь байгалийн баялаг ихтэй, эрчим хүчний экспортоор эдийн засгаа дэмжих боломж их. Мөн газарзүйн байршлын хувьд эрчим хүчний хэрэглээ өндөр орнуудын тогтвортой байдлыг сайжруулахад дэмжлэг болох боломжтой. Тус бүсийн орнууд харилцан бие биенээ нөхсөн хамтын ажиллагааг дэмжих замаар хил дамнасан цахилгаан дамжуулах шугам, дамжуулах хоолой, нүүрсний худалдаа зэрэг ашигт малтмал, дэд бүтцийн төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, харилцан ашигтай хамтран ажиллах боломжтой юм хэмээн онцлов.

“Итгэл” төслийн хоёрдугаар ээлж төгсөлтөө хийлээ
“Итгэл” төслийн хоёрдугаар ээлж төгсөлтөө хийлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.