Тээврийн хэрэгслүүдийн нүүрсэн янданд хяналт, шалгалт хийхийг ЦЕГ-аас хүсжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тээврийн хэрэгслүүдийн нүүрсэн янданд хяналт, шалгалт хийхийг ЦЕГ-аас хүсжээ

/2022.11.23/: Сүүлийн үед "Тоёота Приус" зэрэг хосолмол хөдөлгүүртэй автомашины нүүрсэн янданг сольж, зориулалтын бусаар ашиглах тохиолдол ихээр гарч байна.

Ийнхүү нүүрсэн яндангүй тээврийн хэрэгсэл нэмэгдэж байгаа нь Улаанбаатар хотын агаар дахь хүхрийн агууламж өсөхөд тодорхой хэмжээнд нөлөөлж байгааг Ус цаг уур, орчны шинжилгээний газрын агаарын чанарын мэдээ харуулж байна.

Монгол Улсын агаарын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн нэгдмэл үйл ажиллагаагаар хэрэгжүүлэхээр заасан байдаг. Иймд нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож байгаа дээрх төрлийн автомашины нүүрсэн яндангийн бүрэн бүтэн байдалд нэгдсэн хяналт шалгалт хийн цаашид бүрэн бус, агаар орчныг бохирдуулахаас хамгаалсан зориулалтын шүүлтүүргүй тээврийн хэрэгслүүд нэмэгдэх нөхцөлийг таслан зогсоож урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг БОАЖЯ-аас ЦЕГ-т хүсэлт тавьжээ.

Улаанбаатар хотын агаар бохирдуулагч хөдөлгөөнт эх үүсвэрийн тоо жилээс жилд нэмэгдэж, 2022 оны байдлаар улсын хэмжээнд 1.2 сая гаруй автотээврийн хэрэгсэл бүртгэгдсэнээс 25 хувь нь хосолсон хөдөлгүүртэй байна.

Нүүрсэн яндан зарж борлуулж байгаа талаарх манай редакцийн бэлтгэсэн мэдээ сурвалжлагыг ЭНД дарж уншина уу.

Эх сурвалж: БОАЖЯ

Я.Содбаатар: Б.Болдсайхан эмч бол Монгол Улсын шилдэг эмч нарын нэг
Я.Содбаатар: Б.Болдсайхан эмч бол Монгол Улсын шилдэг эмч нарын нэг
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.