/2022.11.23/ Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одон хүртээх талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийлээ.
Тодруулбал, Монгол бахархлын өдрөөр “Чингис хаан” одонг монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд, Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Д.Доржготов нарт гардуулахаар болжээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулсан юм. Тэрээр:
-Монголын түүх соёлоо сурталчлах томоохон ажлууд хийж байна. Наймдугаар сард олон улсын хурлууд зохион байгуулсан байдаг. Мөн Чингис хаан судлалтай холбоотой олон талт ажлуудыг хийж байна. Тиймээс Чингис хааныг олон улсын түвшинд судалж байгаа нэрт эрдэмтэнд энэ одонг гардуулахаар болсон. Шагналыг маргааш Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гардуулах юм гэлээ.