/2022.11.2/ Улаанбаатарт явган хүний дүрэм хэрэгтэй юу гэвэл "Зайлшгүй" гэж хариулахаар байна. Учир нь, бид дэндүү бага талбайд, дэндүү олуулаа амьдрах болжээ.
Хөгжилтэй улс орны хотууд явган хүнд зориулсан дүрмүүдтэй байдаг. Энэ дүрмэнд хүүхэдтэй бол түүнийг хэрхэн анхаарч явах, зам хөндлөн гарах, бусадтай зөрөх, гудмаар алхахдаа ямар дүрэм баримталж алхахыг заасан байдаг.
Тухайлбал, явган хүний баримтлах дүрэм автомашины хүрдний эсрэг байдаг. Монгол Улс зүүн хүрдний дүрэмтэй. Тиймээс Улаанбаатарчууд баруун гарын дүрмийг баримтлах учиртай гэсэн үг. Баруун гарын дүрмийг баримтална гэдэг нь нэгдүгээрт таны аюулгүй байдлыг хангана. Учир нь, та өөдөөсөө ирж байгаа автомашиныг харж, сонсож чадна. Хоёрдугаарт, олон хүнтэй зэрэгцэн алхах боломжийг бүрдүүлдэг.
Харин баруун дүрмийн хүрдтэй улс орнуудад зүүн гарын дүрмийг баримтална. Жишээ нь, Япон, Англи зэрэг оронд зүүн гарын дүрмийг явган зорчигчид нь баримталдаг.