“Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийн хаалтын арга хэмжээ боллоо

/2022.11.21/: Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн хүмүүнлэгийн тусламж үзүүлэх товчооны санхүүжилтээр “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийг 2020-2022 онд амжилттай хэрэгжүүлж, төслийн үр дүнг танилцуулах хаалтын арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.

Арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Л.Болдбаатар, АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Ричард Ли Буанган, “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын үндэсний захирал Б.Болорцэцэг нар оролцсон юм.

“Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийг Дорнод, Дундговь, Дорноговь, Увс, Говь- Алтай аймгууд болон Улаанбаатар, Эрдэнэт хотуудын нийт 12 сум, 20 баг, хороодын 32 мянган иргэнийг хамруулан хэрэгжүүллээ.

Төслийн хүрээнд гамшгийн үеийн бэлэн байдлыг хангуулах, иргэдийн мэдлэг ойлголтыг сайжруулах, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд олон нийтийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, хил дамнасан малын халдварт өвчнийг илрүүлэх, хянах орон нутгийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор тандан судлах олон улсын аргачлалыг Монгол оронд нутагшуулах, мал эмнэлгийн чадавхыг бэхжүүлэх, говийн бүс нутагт малчдыг өвс тэжээлээ бэлтгэх чиглэлээр чадваржуулах, тэжээлийн ургамал тариалах сайн арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх зэрэг ажлуудыг зохион байгууллаа.

Мөн энэ үеэр “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төсөл”-ийг 2023-2026 онуудад Улаанбаатар хот болон 5 аймагт хэрэгжүүлэхээр нээлтийн ажиллагааг хийсэн юм. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр орон нутгийн нийт ард, иргэд болон малчдын гамшгийн менежментийн талаар мэдлэгийг дээшлүүлж, гамшгаас хамгаалах механизм, малын эрүүл мэндийн тогтолцоог сайжруулахад тодорхой хувь нэмэр оруулах юм.

Эх сурвалж: ОБЕГ

Ж.Сүхбаатар: Түгжрэлийг бууруулах хуулийн төсөл боловсруулж байна
Ж.Сүхбаатар: Түгжрэлийг бууруулах хуулийн төсөл боловсруулж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.