/2022.11.21/ Түгжрэлийн асуудлаар Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар мэдээлэл өглөө.
Тэрээр:
-Төрөлжүүлсэн нийтийн тээврийг бий болгохгүй бол түгжрэл биднээс салахгүй. Хэдийгээр бидний хариуцлагагүй, ажлаа дутуу хийж байгаагаас түгжрэл үүсэж байгаа юм шиг боловч бусад улс орны том хотууд ч гэсэн энэ асуудал байдаг. Гол зохицуулалт нь төрөлжүүлсэн зам, тээвэртэйгээс гадна эдийн засгийн механизм нөлөөлж байна.
Сүүлийн үед "Ж.Сүхбаатар сайд аа та хааччихав" их асууж байна. Сүүлийн хоёр долоо хоногт хуулийн төсөл дээр ажиллалаа. Түгжрэлийн эсрэг багц хуулийн төсөл дээр ажиллаж байна. Дугаарын хязгаарлалтаар түгжрэлийг шийдэх нь хүндрэлтэй. Энэ бол хувь хүний эрх, үндсэн эрхтэй холбоотой асуудал. Гэхдээ олон нийтэд ч гэсэн учирлаж хэлмээр байна. Түгжрэлийн учруулж буй хохирол их. Тиймээс энэ асуудлыг хамтаараа зөвшилцөж, гарч шийдлийг олох хэрэгтэй байна.
Хэрэв дугаарын хязгаарлалт тавихаар бол даваа, лхагва, баасан гарагт түгжрэл хамгийн их байна. Эдгээр өдрүүдэд дугаарын хязгаарлалт хийж болохоор байгаа юм. Гэхдээ энэ арга хэмжээг цас их орж 0 зогсолт болсон эсвэл бусад гэнэтийн нөхцөл байдал үүссэн үүссэн тохиолдолд л авах хэрэгтэй. Энэ бол богино хугацаанд хэрэгжүүлж болох шийдэл юм гэлээ.