Хятадад зургаан сарын хугацаанд анх удаа ковидын нас баралт бүртгэгдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадад зургаан сарын хугацаанд анх удаа ковидын нас баралт бүртгэгдлээ

China sees first COVID-19 death in six months

/2022.11.21/: Өнгөрсөн ням гарагт Бээжинд 87 настай эрэгтэй Ковидын улмаас нас барсан тухай мэдээллээ.

Хятад бол вирусын эсрэг үл тэвчих бодлого баримталсан сүүлчийн томоохон эдийн засаг бөгөөд дэлхийн бусад орнууд Ковидтой амьдрахад дасан зохицож байхад тус улс гэнэтийн хөл хорио, олон нийтийн шинжилгээ, хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлсээр байна.

Хятадын Үндэсний эрүүл мэндийн комисс өнгөрсөн 24 цагийн хугацаанд орон даяар 24,000 гаруй халдвар бүртгэгдсэнээс Бээжинд 621 шинэ тохиолдол илэрсэн гэж мэдэгдэв.

Бусад ихэнх улс орнуудтай харьцуулахад энэ үзүүлэлт бага байгаа ч сүүлийн үед Хятадад халдварын тохиолдол нэмэгдсэн мэдээ гарчээ.

Бээжин 11 дүгээр сарын 11-нд коронавирусын эсрэг арга хэмжээгээ зөөлрүүлснээ зарласны дараа энэхүү мэдээнүүд ар араасаа гарч эхэллээ.

China reports first Covid-19 fatality in six months

Хорио цээрийн хяналтыг хөнгөвчилсөн алхмуудын нэг нь гадаадаас ирэгчдэд хорио цээрийн дэглэм тогтоох хугацааг багасгах явдал байв.

Хэдэн өдрийн дараа Хятадын олон хотууд Ковидийн нийтээр авах шинжилгээнүүдийг болиулж, эцэст нь дахин нээгдэнэ гэсэн итгэл найдвар төрүүлж байлаа.

Бээжин сүүлийн өдрүүдэд зарим оршин суугчийг гэрт нь хорьж, заримыг нь тусгаарлах төвүүдэд оруулахыг үүрэг болгов.

Өнгөрөгч ням гарагт Гуанжоу хотын өмнөд үйлдвэрлэлийн төвд өдөр бүр 8,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн нь албаны хүмүүс 1.8 сая орчим хүн амтай Хайжү хотын төв дүүрэгт Ковид халдварын ерөнхий шинжилгээг эхлүүлж, Байюн дүүргийг тав хоногийн турш хөл хориход хүргэв.

China's First Covid Death in Months Raises Fear of More Curbs - Bloomberg

Гуанжоу хотод өнгөрсөн долоо хоногт хөл хорионы улмаас их хэмжээний эсэргүүцлийн жагсаал болж, цагдаа нартай мөргөлдөөн болсон юм.

Бээжингийн томоохон худалдааны төвүүдийн зарим нь ням гарагт хаагдсан бол заримынх нь ажиллах цагийг багасгаж, ресторанд ширээн дээр үйлчлүүлэхийг хориглов.

Эх сурвалж: Theguardians

Автомашиныг ачих үед жолооч нь ирвэл шийтгэл оногдуулж, машиныг ХҮЛЭЭЛГЭЖ ӨГНӨ
Автомашиныг ачих үед жолооч нь ирвэл шийтгэл оногдуулж, машиныг ХҮЛЭЭЛГЭЖ ӨГНӨ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.