/2022.11.21/: ОХУ-ын Камчаткийн хойгийн хоёр галт уулнаас үнс цацарч, лаав асгарч байгаа бөгөөд эрдэмтэд томоохон галт уул дэлбэрч магадгүй гэж мэдэгджээ.
Москвагаас зүүн тийш 6,600 км зайд орших тус хойг нь 30 орчим идэвхтэй галт уултай дэлхийн газрын гүний дулааны идэвхжил хамгийн их төвлөрсөн бүсүүдийн нэг юм.
Бямба гарагт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас уг галт уулнууд сэргэж эхэлсэн бөгөөд Евроазийн хамгийн өндөр идэвхтэй галт уул болох 4754 метр өндөр Ключевская Сопка галт ууланд цагт 10 гаруй дэлбэрэлт бүртгэгдэж байна гэж Оросын ШУА-ийн галт уул судлалын хүрээлэн мэдэгдэв.
Шивелуч галт уулнаас лаав болон үнс ялгарч байна гэж хүрээлэнгээс мэдээллээ.
Галт уулууд нь хойгийн цорын ганц томоохон хот болох Петропавловск-Камчатскаас 450 км зайд оршдог байна.
Эх сурвалж: АВСnews