Хог хаягдлыг хөрсөөр дарж булах зардлыг шинэчлэн батлууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хог хаягдлыг хөрсөөр дарж булах зардлыг шинэчлэн батлууллаа

May be an image of 7 people, people standing and indoor

/2022.11.18/: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Төвлөрсөн хогийн цэгт хог хаягдлыг устгах зардлын үнэ тарифыг нэмэгдүүлэх асуудлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 9 дүгээр Хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүллээ.

Нийслэлийн төвлөрсөн хогийн цэгт хог хаягдлыг дарж булах зардлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2006 оны “Үйлчилгээний хөлсийг шинэчлэн батлах тухай” тогтоолоор баталсан байдаг.

НИТХ-ын 2006 онд батлагдсан аргачлалыг өөрчилснөөр ажилтан албан хаагчдын цалин хөлс нэмэгдэх, нийгмийн баталгаа бүрэн хангагдах, төвлөрсөн хогийн цэгийн нөхцөл сайжирч, орчны суурьшлын бүсийн иргэдийн эрүүл аюулгүй ажиллаж, амьдрах нөхцөл бүрдэх юм.

Эх сурвалж: НЗДТГ

“Икао-2022 инновацийн тэмцээн”-д оролцохыг урьж байна
“Икао-2022 инновацийн тэмцээн”-д оролцохыг урьж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.