Оросын пуужингийн цохилтын улмаас долоон хүн амь үрэгджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оросын пуужингийн цохилтын улмаас долоон хүн амь үрэгджээ

Emergency workers climb across a huge pile of rubble

/2022.11.18/: Оросын пуужингийн цохилтын дараа Украины 10 сая иргэн эрчим хүчгүй болсон гэж Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський мэдэгдэв.

"Довтолгооны улмаас долоон хүн амь үрэгдсэн бөгөөд тэдний тоо нэмэгдэх төлөвтэй байна. Бид эрчим хүчний нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд чадах бүхнээ хийж байна" гэж Зеленський өчигдөр орой мэдэгдсэн юм.

Мөн тэрээр "Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчин зургаан далавчит пуужин, таван нисгэгчгүй онгоцыг устгаж чадсан гэж" нэмж хэлэв.

Пүрэв гарагт Орос эрчим хүчний байгууламжууд болон бусад иргэний барилга байгууламжуудад пуужингаар цохилт өглөө.

Украины ерөнхийлөгчийн албанаас мэдээлснээр, өмнөд хэсгийн Запорожжиа хотын ойролцоох Вилнянск хотын орон сууцны байшинд пуужингаар цохилт өгөх үеэр долоон хүн амь үрэгдсэн байна.

Сүүлд мөн зүүн хэсэгт байрлах хий үйлдвэрлэх үйлдвэр, Днепр дэх пуужингийн үйлдвэр зэрэгт цохилт өгчээ.

Цохилтын улмаас нийслэл Киев, баруун хэсэгт орших Винница хот, баруун өмнөд хэсэгт орших Одесса боомт хот, зүүн хойд хэсгийн Сумы хотод цахилгаан тасарчээ.

Ерөнхийлөгч Зеленський Орос улс энх тайвныг хүсээгүй, харин эх орон нэгтнүүддээ зовлон шаналал, зовлон зүдгүүрийг л авчирч байна" гэж мэдэгдэв.

Эх сурвалж: ВВС

Аймаг, нийслэлийн 47 эрүүл мэндийн байгууллагад 258 ширхэг тэргэнцэр олголоо
Аймаг, нийслэлийн 47 эрүүл мэндийн байгууллагад 258 ширхэг тэргэнцэр олголоо
 
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.